Нэр дэвшигчдийн үнэмлэх гардууллаа

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Монгол ардын нам, Бүгд найрамдах нам, Монголын Ногоон нам, Монгол консерватив нам болон бие даан нэр дэвшигчид өнөөдөр нэр дэвшигчдийн үнэмлэхээ гардаж авлаа.

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга И.Баттөгс гардууллаа.

Уг арга хэмжээнд тус дүүргийн МАН, Монголын Ногоон намын Баянзүрх дүүргийн салбар хорооны гишүүнд хүрэлцэн ирж  намууд болон бие даан нэр дэвшигч нарт амжилт хүслээ.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгууль 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн бямба гаригт болох юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *