САНАЛ АВАХ БАЙРНЫ АХЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН АНХААРАЛД

2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Санал хураалтын үйл ажиллагаа дуусгаад Саналын хуудас хүлээлцэхээр ирэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  1. Саналын хуудас хүлээлцсэн акт болон саналын хуудасны зарцуулалтын тайланг 3 хувь үйлдэх.
  2. Саналын хуудас хүлээлцсэн акт болон саналын хуудасны зарцуулалтын тайлан гаргахдаа анхаарах аргачилсан зөвлөмжийг файл хэлбэрээр жишээ тайлбартайгаар оруулсныг үзэж түүний дагуу бэлтгэж хийх.
  3.  Саналын хуудасны зарцуулалтын тайлан гаргахдаа дараах зөвлөгөөг анхаарах:
  • 3-р баганад Нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тоог бичнэ.
  • 4-р баганад Сонгуулийн хорооноос хуваарилаж өгсөн хуудасны тоог бичнэ.
  • 5-р баганад Санал авах байрны хүлээн авсан/4=7+11/ саналын хуудасны тоог бичнэ.
  • 6-р баганад Хэрэв зөрүү гарсан тохиолдолд илүү бол /+/, дутуу бол /-/ тэмдэг тавьж зөрсөн тоог бичнэ.
  • 7-р баганад Санал хураалтад зарцуулсан нийт /7=8+9+10/ саналын хуудасны тоог тавина.

Анхаарах:

  • 9-р баганад Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн хүний тоог бичнэ.
  • 10-р баганад Санал тоолох төхөөрөмжнөөс гарсан дүнгээс Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн хүний тоог хассан дүнг бичнэ.
  • 11-р баганад Огт хэрэглээгүй саналын хуудасны тоог бичнэ.

4. Саналын хуудас хүлээлцсэн актыг үйлдэхдээ доорхи зүйлийг анхаарах.

  • Хүчинтэй саналын хуудасны тоо нь: Саналын хуудасны зарцуулалтын тайлангийн 9, 10 –р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
  • Хүчингүй саналын хуудасны тоо нь: Саналын хуудасны зарцуулалтын тайлангийн 8, 11 –р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

саналын хуудас хүлээлцсэн акт

Саналын хуудасны зарцуулалтын тайлан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *